СТРАТЕГИЙН ТҮНШ нь Өү Ар Ди Би Консалтинг ХХК-ийн 20 гаруй жилийн зөвлөх үйлчилгээний туршлага, Монголын ЖДБ-ийн туршлага, олон улсын туршлагад тулгуурлан таны бизнесийн асуудалд стратегийн чиглүүлэг өгөхөд зориулагдсан, AI-д суурилсан ухаалаг апп юм.

ТАНЬД МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХӨӨС АСУУХ АСУУЛТ БАЙНА УУ?

Бизнесийн стратеги шийдэлтэй холбоотой асуулт байвал та СТРАТЕГИЙН ТҮНШ апп-аас асуугаарай. Апп-д хандахаасаа өмнө дараах мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна.

СТРАТЕГИЙН ТҮНШ апп-ын тухай

1. “Elite 48” Синтезийн хөдөлгүүр (The “Elite 48” Synthesis Engine)

СТРАТЕГИЙН ТҮНШ нь зүгээр нэг чатбот биш өндөр гүйцэтгэлтэй логик дүгнэлт хийх чадвартай, Artificial Analysis Intelligence Index-ийн Синтезийн 48 оноотой хэрэгсэл юм. Тус оноо нь 2026 оны байдлаар манай хөдөлгүүрийг “Элит түвшин”-д ангилуулж, нарийн төвөгтэй мэдээллийг шинжлэх чадварыг илэрхийлж байна.

2. Мэргэжлийн түвшний логик сэтгэлгээ (Professional-Class Reasoning)

Стандарт AI системүүд ихэвчлэн “клубын тоглогч” (600–800 ELO) түвшинд ажилладаг бол СТРАТЕГИЙН ТҮНШ нь (1,500+ ELO) мэргэжлийн түвшний логик сэтгэлгээнд тохируулан хөгжүүлэгдсэн. Энэ нь эрсдэл, стратегийн өөрчлөлтийг 3-с 4 алхамын өмнөөс тооцоолон хардаг. Зөвхөн дараагийн үгийг таамаглах биш, таны бизнесийн дараагийн нүүдлийг төлөвлөдөг.

3. Байгууллагын ой санамж (Institutional Memory-Strategic Operating System)

Ихэнх AI хэрэгсэл яриа бүрийг шинээр эхэлдэг. Харин СТРАТЕГИЙН ТҮНШ-ийн логик нь манай Стратегийн OS-д суурилсан тул шууд “10-р алхам”-аас эхэлдэг. Түүнд Монголын жижиг, дунд бизнесийн орчны мэдээлэл, бидний ашигладаг стратегийн загваруудын талаар санах ой бий. Энэ нь таны тоглолтын дүрмийг аль хэдийн мэддэг түнштэй ажиллахтай адил юм.

4. Хоёр хэлний логик синтез (Cross-Lingual Logic Synthesis)

Одоогоор Gemini, ChatGPT зэрэг загваруудын өндөр зэрэглэлийн дата сургалтууд нь 90% англи хэл дээр суурилж байна. СТРАТЕГИЙН ТҮНШ нь англи хэл дээр боловсруулагдсан тул хамгийн ухаалаг загваруудыг ашиглаж, ингэснээр AI системийн hallucination буюу төөрөгдлийг багасгадаг. Иймд, Монгол хэл дээр гарч буй үр дүн нь утга санааны алдаагүйгээр дэлхийн түвшний стратегийг санал болгох чадвартай.

5. Enterprise түвшний нууцлал (Enterprise-Grade Privacy-Zero Data Leakage)

СТРАТЕГИЙН ТҮНШ нь Google Cloud Vertex AI/API архитектур дээр суурилсан бөгөөд байгууллагын түвшний хатуу нууцлалын стандартыг мөрддөг.

  • “Vault” дүрэм: Таны бизнесийн өгөгдөл болон асуултууд Google-ийн олон нийтэд зориулсан суурь загваруудыг сургахад огт ашиглагдахгүй.
  • Тусгаарлалт: Бүх харилцан яриа нь аюулгүй, тусгаарлагдсан орчинд хадгалагдана.
  • Нийцэл: Бид дэлхийн банкууд болон эрүүл мэндийн байгууллагууд ашигладаг аюулгүй байдлын дэд бүтцийг ашигладаг бөгөөд таны стратегийн нууц мэдээлэл зөвхөн таны бизнесийн хүрээнд хадгалагдана.

СТРАТЕГИЙН ТҮНШ апп-ын тайлал

СТРАТЕГИЙН ТҮНШ апп нь дараах үндсэн гурван үзүүлэлтээр таны асуултад хариулах ба тэдгээрийн тайлал нь:

  1.  Хүндрэлтэй байдал: Гүйцэтгэл нь хэр хүндрэлтэй эсэхийг гурван түвшингээр тодорхойлно. Үүнд, БАГА гэдэг нь шууд хэрэгжүүлэх боломжтой энгийн шийдэл; ДУНД гэдэг нь хэрэгжүүлэх боломжтой ч гадаад хүчин зүйлс болон хувьсагч өөрчлөлтүүдийг хянах шаардлагатай; ИХ гэдэг нь өндөр эрсдэл, зах зээлийн таамаглашгүй нөхцөл байдал эсхүл суурь бүтцийн томоохон өөрчлөлт шаардагдах магадлалтайг илэрхийлнэ.
  2.  Чухал байдал: Шийдвэр гаргалтдаа анхаарах стратегийн хоёр тулгуур утгыг тодорхойлно. Эхний түлхүүр үгс нь асуудлын үндсэн хүрээ, хоёр дахь үгс нь таны одоогийн нөхцөлд хамгийн чухал стратегийн ач холбогдол бүхий утгыг илэрхийлнэ.
  3.  Стратегийн чиглүүлэг: Таны тавьсан асуулт эсхүл лавлагаанд бодит шийдэл, алхам, өнцгүүдийг санал болгоно.

СТРАТЕГИЙН ТҮНШ апп-д хандахад бэлэн эсэхээ шалгана уу

БЭЛЭН

Үйл ажиллагааны түүх: Хамгийн багадаа 2-с дээш жил үйл ажиллагаа явуулсан байх. Зөвхөн санаа биш шийдэх бодит асуудалтай байх.

Тодорхой саад бэрхшээл: Хамгийн тулгамдаж буй асуудлаа тодорхойлсон байх. Жишээлбэл, “Шинэ салбар нээхэд стратегийн 3 эрсдэл юу вэ?” г.м.

Стратегийн амбиц: Богино, дунд хугацааны зорилгуудаа шалгаж сорих логик шийдэл хайж байгаа.

Өгөгдлийн бэлэн байдал: Хэрэглэгч, зардал, үйл ажиллагаа г.м. бизнесийнхээ нарийвчилсан мэдлэг мэдээлэл, бүртгэлтэй байх.

БЭЛЭН БУС

“Шидэт саваа”: Өөрсдийнхөө нь зан үйл, арга барилыг өөрчлөхгүйгээр AI нь ашиг олох боломжийг нээнэ гэх сэтгэлгээ.

Суурь бүрдээгүй: Тодорхой бизнес загвар байхгүй буюу ‘шалгах’ зүйл байхгүй. Ийм тохиолдолд AI нь зөвхөн ерөнхий, сурах бичгийн зөвлөгөө өгнө.

Зөрчилдөх: СТРАТЕГИЙН ТҮНШ нь “хөгжөөн дэмжигч’ биш, ‘соригч‘. Өөрөөр хэлбэл, таны саналтай зөрөлдөх магадлалтай.

СТРАТЕГИЙН ТҮНШ апп-ыг хэрэглэх зааварчилгаа

“ORDB STRATEGIC PARTNER (СТРАТЕГИЙН ТҮНШ)”-д тавтай морилно уу.

Би таны өндөр түвшний стратегийн түншийн үүргийг гүйцэтгэхээр энд байна. Зөөлөн урам өгөхөөс илүүтэй туршлага, логик, мэдээлэлд суурилан, өсөлтөнд төвлөрсөн яриа өрнүүлэхээр оршиж байна.

Энэ системээс хамгийн их үр дүн авахын тулд:

  1. Тодорхой бай: Зүгээр л “Яаж өсөх вэ?‘” гэж бүү асуу. Надад тоо баримт, одоогийн тулгамдсан саад, эсвэл бодож буй зоримог санаагаа өг.
  2. ‘Drill Down’ дүрэм: Таны яриа үргэлжлэх тохиолдолд би өмнөх агуулгыг нь санах болно. Хэрэв миний эхний хариулт танд шинэ бодол төрүүлбэл “2 дахь агуулгыг дэлгэрүүл” гэж бичээрэй.
  3. Намайг ч сорь: Хэрэв би хэт хатуу байна гэж бодож байвал эсвэл ямар нэг зүйлийг орхигдуулсан санагдвал хэлээрэй.

Бусад анхаарах зүйлс:

  • Чатын хуудаснаас гараад эргэж орох үед өмнөх чатууд устгагдахыг анхаарна уу. Иймд, чатынхаа хувилбарыг хадгалахыг хүсвэл та өөрийн хэрэглэдэг (Google Doc, OneNote г.м.) программаа ашиглан, чатуудаа хуулбарлан хадгалаарай.
  • АНХААРУУЛГА: Энэхүү системийн гаргасан стратеги чиглүүлэг нь зөвхөн мэдээллийн чанартай бөгөөд бид аливаа тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

Таны бизнест өндөр амжилт хүсье! ORDB Consulting LLC.

Апп нь эрхийн хязгаартай. Энд дарж хүсэлт илгээнэ үү.

ЖИШЭЭ