Манай компани нь анхлан 2009 онд зөвлөх үйлчилгээний сууриа тавьсан ба 2010-2012 онд Өү Ар Си Ай Эс ХХК (ORCIS LLC) нэрээр АНУ-д, 2013 онд Өү Ар Ди Би Консалтинг ХХК (ORDB Consulting LLC) нэрээ Монгол улсад тус тус бүртгэгдэн, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Манай баг нь Бизнесийн удирдлага, Маркетинг, Судалгаа, Дата анализ, Хөрөнгийн зах зээл чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдээс бүрддэг ба бид одоогоор нийт 10 гаруй салбарын байгууллага/компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна. Тухайлбал, 2009-2012 онуудад Хүнс, Боловсрол, Ашгийн бус байгууллагуудад Менежмент, Төлөвлөлт, Нийгмийн сүлжээний маркетинг чиглэлээр, 2013 оноос өнөөг хүртэл Худалдаа үйлчилгээний төв, Хөдөө аж ахуй, Хог хаягдлын менежмент, Үл хөдлөх хөрөнгийн менежмент, Ноос ноолуур, Аялал жуулчлал болон Бизнесийн гишүүнчлэлтэй холбоод зэрэг ашгийн болон ашгийн бус байгууллагуудад Стратеги төлөвлөлт, Маркетинг, Менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна.
Өү Ар Ди Би Консалтинг ХХК нь 2014 онд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ – Монгол Хөтөлбөр”-н эрхийг ханган, 2015 оноос МҮХАҮТ-н дэргэдэх Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон, тус тус хамтран ажиллаж байна.
Хэрэглэгчийнхээ хэрэгцээ, онцлогт тохирсон шийдлүүдийг хүргэх, тухайн салбарын шилдэг туршлагыг санал болгох, гүйцэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд нь туслах, чиглүүлэх, түүнчлэн үйлчлүүлэгчийг чадавхижуулах, цаашид амжилттай оршин тогтнох чадавхийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох нь бидний зөвлөх үйлчилгээний зорилго, үр дүн юм.
Хэрэглэгчийнхээ хэрэгцээ, онцлогт тохирсон шийдлүүдийг хүргэх, тухайн салбарын шилдэг туршлагыг санал болгох, гүйцэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд нь туслах, чиглүүлэх, түүнчлэн үйлчлүүлэгчийг чадавхижуулах, цаашид амжилттай оршин тогтнох чадавхийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох нь бидний зөвлөх үйлчилгээний зорилго, үр дүн юм.
Бидний алсын хараа
Харилцагчиддаа үнэ цэнийг хүргэсэн, Монгол улсын менежментийн зөвлөхийн салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан, шилэгдмэл, манайлал бүхий Стратеги зөвлөхүүд байна.
Бидний эрхэм зорилго
Гоц чадвар, шинэлэг шийдэл, өндөр ёс зүйг эрхэмлэснээр чанартай бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ. Мөн, ажилтан ажиллагсдынхаа ажиллах дуртай ажлын байр, орчин нь байж, бүх оролцогч талууддаа үр ашгийг хүртэхүйц санхүүгийн тогтвортой, чадавхитэй компани байна.
Бидний үнэт зүйлс – ХҮН
Хүндэтгэлтэй – Бид өөрсдийн болон бусдын өөр байдал, онцлогийг хүндэтгэн үзэж, хүн бүртэй хамгийн дээд хүндэтгэл, харилцан ойлголцолтойгоор харьцана.
Үнэнч шударга – Бид үнэн шударга, итгэл даасан, эрх тэгш байх ёс зүйн зарчмуудаа харилцаа бүрдээ мөрдөнө.
Найдвартай – Бид хэлсэн үг, үйл хөдлөлдөө эзэн байж, өөрсдийн чадахгүй зүйл дээрээ ч үнэн, бодитоор хандана.