Өү Ар Ди Би Консалтинг ХХК-д бид стратеги, маркетинг, санхүү, өгөгдлийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр гадаад, дотоодод мэргэшсэн, туршлага бүхий зөвлөхүүдийг нэгтгэн, таны бизнесийн үйл ажиллагаанд үүсч буй саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хамтран ажилладаг.
Бид зөвхөн “шилдэг туршлага” санал болгодоггүй, харин жижиг дунд бизнесүүдэд ихэвчлэн дутагддаг, тухайн байгууллагад тохирсон удирдлагын хүрээ болон системтэй стратегийг боловсруулахд тусалдаг. 2009 оноос эхэлсэн манай зөвлөх үйлчилгээ нь ноос ноолуур, махны үйлдвэрлэл, зөгийн бал, чацарганы аж ахуй зэрэг хөдөө аж ахуйн бизнесүүд, мөн төрийн бус байгууллагууд зэрэг 20+ салбарын бизнес, байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ба энэхүү туршлагадаа тулгуурлан манай зөвлөхүүд нь тантай хамт “талбарт” ажиллаж, таны бизнесийн өргөжин тэлэх суурийг бэхжүүлэхэд зөвлөн ажилладаг.