Та стратеги сэтгэлгээнд сайн уу?
1. Би байгууллагынхаа давуу тал, сул тал, боломж, аюулыг тодорхойлон, дүн шинжилгээ хийх чадвартай.
2. Би байгууллагынхаа зорилгод хүрэхийн тулд шинэлэгээр сэтгэж, шинэ санаа санаачлага гаргах чадвартай.
3. Би шийдвэрийнхээ урт хугацааны үр дагаврыг бодолцох чадвартай.
4. Би өөрийнхөө санааг бусадтай ойлгомжтой, үр дүнтэйгээр хуваалцах чадвартай.
5. Би хийх ажлууд болон нөөц боломжоо зөв хуваарилах чадвартай.
6. Би өөрчлөлтийг мэдэрч, түүнд дасан зохицох чадвартай.
7. Би юмыг нухацтай бодож, аливаа сонголтын давуу болон сөрөг талыг дүгнэх чадвартай.
8. Би тодорхой, хүрч чадахуйц зорилго тавих чадвартай.
9. Би тэдгээр зорилгыг биелүүлэхүйц төлөвлөгөө боловсруулж, гүйцэтгэх чадвартай.
10. Би бусадтай хамтран ажиллаж, багийн нэг гишүүн нь байх чадвартай.
11. Би аливаа ажил, үүргийг үр бүтээлтэйгээр томилон хуваалцах чадвартай.
12. Би цагаа үр бүтээлтэйгээр зарцуулж, цэгцтэй байх чадвартай.
13. Би байгууллагынхаа нөөц, экспертиз (мэргэшсэн чадвар)-г олж танин, тэдгээрийг ашиглах чадвартай.
14. Би өсөх, өргөжих боломжуудыг олж харан, тэдгээрийг ашиглах чадвартай.
15. Би тулгарч болохуйц асуудал, эрсдлийг мэдэрч, тэдгээрийг багасах чадвартай.