[Утгачилсан орчуулга]

Тодорхой маркетингийн бодлоготой байх нь компани цар хүрээгээ тэлж байх үед өсөлтийг нь тогтворжуулахад чухал. Гэвч хэзээ маркетингаа эхлүүлэхийг хэрхэн мэдэх вэ?

Хариулт нь маш энгийн: та бэлэн болтлоо хэрэггүй. Өөрөөр хэлбэл, эхлүүлнэ гэдэг нь таны бизнесийн загварын хувьд, компанийн дотоод процессын хувьд, түүнчлэн, гадаад брэндингийн тань хувьд ямар утга, үр нөлөөтэй болохийг тооцоолж мэдэх нь гол нууц нь юм. Уншаад байгаарай.

Бүтээгдэхүүн нь бэлэн эсэхийг баталгаатай болго

Бүтээгдэхүүн нь бүрэн төгс дуусаагүй бол таньд борлуулах зүйл огт байхгүй. Хэдий энгийн сонсогдож буй боловч энтрепренерүүд санал болгож буй бүтээгдэхүүнийхээ үндсэн асуудлуудыг шийдээгүй хэрнээ борлуулахаар яаравчилдаг. Олон нийтэд зарлахад бахархахаар бүтээгдэхүүнтэй биш л бол мартектингдаа цаг болон хөрөнгө оруулалт бүү хий. Таны итгэл төгс байгаа бүтээгдэхүүн урмыг тань хугалахгүй. Чанар шалгах процессоор оруулаарай. Эерэг анхны сэтгэгдэл төрүүлэхэд таньд ганц л боломж байгаа. Эхний ээлжинд шаардлагын үндсэн элементүүдийг хангасан байхад л хангалттай. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал анхаарах зүйл бол бүтээгдэхүүн тань хэрэглэгчийн хэрэгцээг хангасан, зах зээлийн хамгийн өвчтэй цэгийг (голд) нь шийдсэн байх нь л чухал юм.

Харилцагчийн үйлчилгээний процессоо тодорхой болго

Бүтээгдэхүүнээ эрчимтэй зарж, борлуулаад эхэлмэгц харилцагчдаасаа асуулт, саналуудыг та олноор нь авч эхлэх болно. Ирж буй дуудлагуудыг хүлээн авах, харилцагчийн репортлож буй асуудлуудыг нэн даруй шийдэх процессыг бүрдүүлсэн байгаарай. Чанарын шалгалтыг тань санамсаргүй өнгөрүүлчихсэн бүтээгдэхүүн гарч ирвэл харилцагчтайгаа тодорхой ярилцаж, уучлалт гуйж, тухайн асуудлыг шийдвэрлэхээр хичээж буй бөгөөд шийдвэрлэмэгц эргээд холбогдох болохоо хэлээрэй. Борлуулалтын дараах асуудлыг шийдвэрлэх нь борлуулалт хийх үетэй дүйцэхүйц чухал юм.

Хэрэглэгчээ авч үлдэх, тэдэнд нөлөөлөх маркетингийн бүтцийг бий болго

Борлуулалтаа хиймэгц тухайн шинэ хэрэглэгчээ хэрхэн авч үлдэх талаар бодолцох хэрэгтэй. Та хэрэглэгчдиддээ сошиал медиа дээр таныг дагах боломжийг бий болгож байна уу? Сар тутмын мэдээллээ хүргэхийн тулд хэрэглэгчдийнхээ имэйл хаягийг цуглуулах бүтцийг бий болгосон уу? Түүнчлэн, загвар болон агуулгын календарь тань бэлэн үү? Танай брэндийн төлөөлөл болж, өөрсдийн найз нөхөд, гэр бүлдээ брэндийн тань талаар туршлагаа хуваалцах боломжийг хэрэглэгчиддээ бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэдний бодолд эерэг сэтгэгдэл, харилцаа шинэхэн хэвэндээ үед нь үүн дээр түшиглэн, баяр баясгаланг түгээгээрэй.

Маркетингийн үр өгөөжөө шалга

10 өөр сувгаар 1000 долларыг туршиж үзэхээс нааш маркетингдаа 10,000 долларыг нэг сард үрэх ухаалаг зүйл биш. Өсөлтийн аргачлалуудыг ашиглаж, маркетингийн хөрөнгө оруулалтын өгөөж (МХОӨ)-дөө тодорхой зорилтуудыг тавь. Маркетингийн ямар аргачлал нь таньд зохимжтой байгааг мэдэрмэгц тэдгээрт нөөц бололцоогоо төвлөрүүлж, төсвийнхөө дийлэнхийг зорилтот хэсгүүддээ зарцуулах хэрэгтэй. Нэг харилцагчаас орж буй орлого, шинэ харилцагч олоход зарцуулж буй зардлаас илүү ашигтай байх хүртэл туршилтаа дахин дахин хийгээрэй.

Багаа болон арын алба’-ны хэрэгцээгээ бүрдүүл

Маркетингийн анхны оролдлогууд тань амжилттай болсон бол маркетинг болон урьдчилсан хөрөнгө оруулалтддаа илүү их хүчин чармайлт гаргах цаг нь болсон байна. Өсч буй компанид хүн хэрэгтэй. Урьдынхаасаа өсч буй ‘арын алба’-ны хэрэгцээгээ зөвөөр, үр дүнтэйгээр удирдах хэрэгтэй. Ирээдүйд амжилттай байхын тулд ямар мэргэжилтэн, ямар тоног төхөөрөмж, хэр их зай талбай нэмэлтээр хэрэг болох вэ? Потенциалны хүмүүс болон боломжит байршлыг бэлдэж, цаг нь ирэхэд эхлүүлэхэд бэлэн байх хэрэгтэй.

Catch-22 нөлөө буюу диллеммаг анхаар

Та байхгүй зүйлээ зарж чадахгүй, гэтэл хөрөнгө оруулалтыг нь татахыг хүсч буй хөрөнгө оруулагчид тань таны брэндэд итгэлтэй болохын тулд таныг маркетинг стратегиудаа туршчихсан байх хүлээлттэй байдаг – Энэ нь үнэнхээр байнгын давтагддаг бэрхшээл. Нэг талдаа, таныг удаанаар, болгоомжтой хөдлөхийг зөвлөж байна. Нөгөө талдаа, хэрэв хөрөнгө босгох чухал байгаа бол хамгийн хурднаараа хөдлөхийг санал болгож байна. Ийм үед та гэхдээ маш болгоожмтой байгаарай. Санхүүжилт босгохын тулд маркетингийн мэдээлэл хэрэгтэй хэдий ч, эхний хэрэглэгчдээ золиослон байж үүнийг хийх хэрэггүй.

[Нэгтгээд хэлэхэд,] бизнесийнхээ маркетинг анхлан хийхэд бэлдэх нь олон ажлуудыг нэг дор хийхийг шаарддаг. Үүнд, жишээлбэл, хэрэглэгчээ хадгалж үлдэх, ам дамжсан яриаг өрнүүлэх, бизнесээ зөвөөр удирдах, мөн хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажлуудыг давхар өрнүүлэх шаардлагатай. Ийнхүү, олон ажил нэг дор өрнөж байх энэ үед та анхны сурталчилгаа, пост, мэйлүүдээрээ зөв агуулгыг өгөх нь маш чухал болохыг анхаараарай.■

ЭХ СУРВАЛЖ: Don’t Start Marketing Before You’re Ready to Start Selling” (Entrepreneur Magazine)