[Нийтлэгдсэн огноо: 2019-07-27]

[Үгчилсэн орчуулга]

Зөв үедээ зах зээлд нэвтрэхээр зэхэж буй гарааны бизнес эрхлэгч буюу стартап /startup/-уудад гайхалтай санаагаа гаргасан нэр алдартаа найдан амрах цаг байхгүй. Гэвч маш олон бизнес эрхлэгчдийн нийтлэг гаргадаг алдаа нь нээж олсон гайхалтай санаагаа зах зээлд нэвтрүүлэхдээ тодорхой стратегигүйгээр алхамаа эхэлдэгт оршдог. Entrepreneur сэтгүүлийн онцолсон нэгэн судалгаанд дурьдсанаар, “тууштай байж чаддаггүй” нь гарааны бизнес эрхлэгчид гаргадаг нийтлэг алдааны гуравдугаарт жагссан байна. Тодорхой стратеги байхгүй бол компаниуд ихэвчлэн замаасаа гаждаг ба чиглэлээ тогтмол өөрчлөх нь цаг, мөнгө, энергийг гарздахад хүргэдэг.

Компанийн тань хэтийн зорилго тодорхойлогдсон бол тухайн зорилгууддаа хэрхэн хүрэх арга замаа төлөвлөж эхлэх нь зүйтэй. Системтэй арга барилаар хандан, том санаануудаа хэмжихүйц жижиг зорилтуудад хуваах нь багийг зохион байгууллалттай, хариуцлагатай байлгахаас гадна, аажимдаа зах зээлээс гарах тэрхүү замыг тодорхойлоход тустай.

Та өөрийн бизнесийн амжилтанд нөлөөлж болохуйц гадаад, дотоод бүх л хүчин зүйлээ шинжилж, тооцож үзэх нь амжилттай, хэрэгжих болохуйц стратеги боловсруулахад тань тулгуур алхам болно. Дараагийн хийх алхам нь, таны алсын хараатай уялдах зорилтыг бий болгох юм. Эцэст нь, компани дотор ажлыг хэн хэзээ хийж дуусгах болон ажлын үйл явцыг хэрхэн хэмжиж болох вэ гэдгийг аль болох эртхэн тогтоох нь оновчтой.

Таны бизнесийг дэмжих, эсхүл бэрхшээл үүсгэж болох нөxцөлүүдийг тодорхойлох

Үүний тулд хамгийн түрүүнд хийх зүйл бол компаниуд өөрсдийн давуу, сул тал болон боломж, аюулыг тодорхойлсон стратеги төлөвлөлтийн үнэлгээ буюу СВОТ /SWOT/ шинжилгээг хийх хэрэгтэй. Энэхүү үнэлгээ нь компанийн үүсгэн байгуулагчдад бизнесээ авч явахад хэрэг болох давуу талуудыг таниулахаас гадна, учирч болох саад тотгорыг тодорхой болгож өгдөг.

Хүчин зүйл бүр хэрхэн бие биенээ харилцан дэмжиж буй, эсхүл бие биедээ сөргөөр нөлөөлж буйг бодолцоод үзээрэй. Өөрөөр хэлбэл, дотоод давуу тал тань боломжуудыг ашиглах нөхцлийг бүрдүүлж, гадаад аюулаас зайлсхийлгэж буйг, мөн дотоод сул тал тань эдгээр зүйлсийг хийхэд хэрхэн саад тотгор болж буйг бодолцоно гэсэн үг. Жишээлбэл, танай компани инновацилаг шийдлийг хөгжүүлдэг маш өндөр ур чадвартай инженерийн багтай хэдий ч хугацаандаа ажлаа гүйцээж чаддаггүй бол өргөлдөгчөөсөө урьтаж зах зээлд гарах боломжоо алддаг гэсэн үг. Компанийн үндсэн стратеги нь сул талуудаа сайжруулж, хойшид олон асуудал үүсэхээс сэргийлэх алхамуудыг тодорхойлсон байхад оршино.

Бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг үнэлэхэд СВОТ-г мөн хэрэглэж болно. Манай нэг харилцагч компани, нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдог хэрэглэгчдэд зориулж билетийн касс, эсхүл машин дээр очих шаардлагагүйгээр зорчих картаа цэнэглэх боломжтой гар утасны аппликэйшн хөгжүүлсэн юм. Энэхүү төлбөрийн систем нь програм хангамжийг тухайн бүр дахин бичих шаардлагагүйгээр бусад тээврийн системд хэрэглэж болохоор зохиогдсон байсан. Бүтээгдэхүүний хамгийн том давуу тал нь ийм програм хангамж өмнө нь хийгдэж байгаагүй ба харин сул тал нь тээврийн системд үүнийг хэрэглэх дэд бүтэц хараахан байгаагүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд уг компани нь гар утас болон чиптэй царт унших боломжтой скайнерийг гар утасны апплекэйшн хэрэглэдэггүй хүмүүст зориулан зохион бүтээсэн.

Тус стартап нь цоо шинэ зах зээл нээх боломжийг ашигласан бөгөөд төлбөрийн системийг хэрэглэхэд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлснээр өөр нэг компани ижил төст апп гаргахаас сэргийлэн, аюулаа бууруулсан. Бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхээс өмнө сайтар бодолцсон СВОТ шинжилгээг хийсэн нь энэхүү кэйсийн хувьд тухайн компанийг амжилтанд хүрэхэд чиглүүлэг болсон юм.

Хуваан, ялан дийлэх

Дараагийн алхам нь санааг бодит үйл ажиллагаа болгох буюу миний нэрлэдгээр Эрхэм зорилго, Зорилт, Үр дүн ба Хэмжигдэхүүн (ЭЗҮХ) юм. Эрхэм зорилго нь таны юунд хүрэхийг зориж буйг илэрхийлэх товч бөгөөд тодорхой мэдэгдэл. Зорилтууд нь хүлээлт юу болох, тухайн ажил хэзээ хийгдэж дуусах ёстойг илэрхийлдэг. Үр дүн нь зорилтууддаа хүрэхийн тулд хийгдэх ёстой алхамууд ба хэмжигдэхүүн нь тухайн үр дүнд хүрэх явцын тоон үзүүлэлт.

Компанийн алба, хэлтсүүд нь хамгийн багадаа 1 эрхэм зорилготой байж, зорилго тус бүр 3-5 зорилттой байх хэрэгтэй. Зорилтууд нь тодорхой хэмжигдэхүйц үр дүнгээр тодорхойлогдоно. Ажлын энэхүү шатлалыг бий болгосноор ажиллагсад үүрэг даалгавараа биелүүлэхэд хялбар болж, өдөр тутмын үйл ажиллагаагаа компанийхаа хэтийн зорилтод уялдуулан компани даяараа нэг зорилтын төлөө үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг юм.

Жишээлбэл, маркетинг болон борлуулалтын хэлтсийн зорилго нь улирлын эцэст бодит худалдан авалтыг 25%-р өсгөх байлаа гэж бодъё. Маркетингийн багийн 1 зорилт нь борлуулалтын биелэхүйц сэжимд хүрэх маркетингийн компанит ажлыг болосвруулах бол борлуулалтын багийн хувьд тэдгээр сэжмийг тодорхой хувьтайгаа бодит борлуулалт болгох юм. Аль баг нь бүх зорилтуудтай уялдаатай үр дүнд хүрсэн цагт зорилго биелэгдсэнд тооцно.

Gallup-ын судалгаагаар, ажилтны хандлага болон гүйцэтгэл нь компанийнхаа зорилгыг бүрэн ойлгон, тэдний ажил тодорхой зорилтуудад хүрэхэд чухал болохыг мэдэрснээр ажиллагсдын оролцоо, гүйцэтгэл харьцангуй өндөрсдөг болохыг тодорхойлсон.

Ажлыг хэрхэн гүйцэтгэхийг тодорхой болгох

Хэлтэсүүд ихэвчлэн олон ажлыг нэгэн зэрэг амжуулахыг хичээж, гол үр дүнд чухал нөлөө байхгүй ажлыг ч яаралтай ажлын тоонд оруулан гүйцэтгэхийг оролддог. Ажлыг гүйцэтгэхдээ яаралтай, чухал эсэх, гүйцэтгэхэд хэр их цаг зарцуулах зэргээр зорилго бүрт нөлөөлөх хэмжээг бодолцон ажлаа төлөвлөх нь зүйтэй. Гол cанаа нь нөлөө ихтэй, цаг бага зарцуулах ажлыг эхлээд гүйцэтгэх юм.

Хамгийн сүүлийн алхам нь хийх ажлаа хуваан, RACI процессийн дагуу үүрэг хариуцлагаа бий болгох юм. RACI гэдэг нь хэн ажлыг хариуцан хийх (Responsible), хэн хариуцлага хүлээх (Аccountable), хэнтэй зөвлөлдөх (Сonsulted), хэн энэ ажлын талаар мэдээлэл авсан байх шаардлагатай (Informed) гэсэн утгыг илэрхийлнэ.

Atlassian-н тодорхойлсноор, Америкийн ажиллах хүчний 59% нь ажил дээрх харилцаа нь амжилтанд хүрэхэд хамгийн том саад тотгор, бэрхшээл, 29% нь хариуцлага гэж хариулсан байдаг. Хэн ямар ажил хариуцах, ямар дарааллаар тэдгээрийг гүйцэтгэхийг тодорхойлсон тодорхой стратегитай байх нь тодорхойгүй байдлыг багасгаж, багуудыг илүү үр дүнтэй болгодог.

Зохилцолдоогүй зорилтууд нь компанийн алба хэлтсүүдийн хооронд тодорхойгүй байдал, төөрөгдлийг ихэвчлэн бий болгодог. Энэхүү төөрөгдөл нь үр дүнгүй процесс, ажилтны ажлаас гарах нөхцлийг бүрдүүлэн, ашиггүй ажиллагаанд хүргэдэг. Алба хэлтэс тус бүр нь нэгдсэн нэг зорилгод хүрэхийн тул ажилласан стратегиас компаниуд маш их тус хүргэж болно. Стратеги нь хэр их прогресс гаргасныг тодорхойлохын зэрэгцээ, тухайн компанийн чухал хэмээн үзэх зүйлс өөрчлөгдөн, өсөн хөгжихтэй уялдан, өөрчлөгдөхүйц байж чадвал хамгийн үр дүнтэй байна.■

ЭХ СУРВАЛЖ: You Have a Product, Now You Need a Strategy,” (www.entrepreneur.com)