Стратегиа боловсруулах (3-р/сүүлийн хэсэг)

Үе шат 3: Стратеги сонголтуудыг дүгнэн, сонгох

Эцсийн үе шат нь стратеги сонголтуудыг нарийвчлан дүгнэн, алийг нь хэрэгжүүлэхийг сонгох байгаа.

  • Сонголтуудыг дүгнэ

Энэ үе шатанд ирэхийн алдад та хэд хэдэн боломжийн төслүүдийг тодорхойлсон байгаа байх. Хамгийн стратеги сонголтыг хийхийн тулд сонголтуудаа дүгнэх хэрэгтэй болж байна. Тодорхойлсон сонголт бүрээ тунгаан бодож үзэх хэрэгтэй ч үнэлгээгээ хийж дуусталаа эцсийн шийдвэрээ бүү гаргаарай.

1-р үе шатанд тодорхойлсон нөхцөл байдал, хүчин зүйлүүдийг бодолцон, сонголт бүрээ дүгнэж эхэл. Сонголт бүрийн талаар тэдгээр нь таньд юу илэрхийлж байна вэ?

Risk Analysis /эрдсэлийн шинжилгээ/, Failure Modes and Effects Analysis, Impact Analysis /нөлөөллийн дүн шинжилгээ/ зэрэг техникүүд нь сонголт бүрийн гарч болохуйц сөрөг үр дагаврыг олж харахад туслана. Тиймээс эдгээрийг нарийвчлан судалж үз.

Олон сонголтууд нь санхүү дээр тулгуурлан шинжлэгдэх болно. Үүнд, Cost-Benefit Analysis, Break-Even Analysis, Net Present Values (NPVs) and Internal Rates of Return (IRRs), Decision Trees зэрэг техникүүд тустай.

Decision Matrix Analysis нь ялангуяа санхүүгийн болон санхүүгийн бус шийдвэрийн шалгуур үзүүлэлтүүдийг хамтад нь авч үзэхэд тустай байдаг. Энэ нь шийдвэр бүрийн шалгуур үзүүлэлтийг дүгнэн үзэж, биет (жишээлбэл, үнэ, хөрөнгө оруулалтын үр өгөөж) болон биет бус (жишээлбэл, багийн чадвар, зохицолдоо) үзүүлэлтийг бодолцоход тустай.

  • Урагшлах хамгийн зөв замыг сонго

Дүгнэлтээ дууссан тул одоо хамгийн сайн стратеги сонголт(ууд)-ыг хийх хэрэгтэй боллоо. Энэ явцад, нөөц бололцоогоо хэт их шавхсан олон сонголт хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Таны санаанууд байгууллагынх нь Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлстэй уялдаатай эсэхийг шалган, шаардлагатай бол зохих засварыг хийгээрэй. Стратеги төлөвлөлтийн үеэр эдгээр чухал элементүүдийг мартах нь амархан байдаг тул таны “ялах”-ыг хүсч буй зүйл байгууллагын үндсэн зорилгод хувь нэмэр оруулахуйц зүйл болохыг нягтлан үзээрэй.

Ladder of Inference-г хэрэглэн өөрийн бодол, таамаглалаа шалга. Энэ нь стратеги боловсруулахдаа үндэслэсэн, эргэцүүлэн тунгаах процессын бодит эсэхийг баталгаажуулахад тустай.

Tip:

Стратеги боловсруулахад хамгийн зөв, сайн арга зам гэдэг дээр олон үл зөвшилцөх санаа, зөрөлдөөн байдаг. Өөрийн онцлог нөхцөл байдалдаа тохируулан энэхүү арга барилыг хэрэглэхээс бүү санаа зовоорой.

 

Стратегиа хэрэгжүүлэх нь

Стратегиа амжилттай хэрэгжүүлэхгүй бол үүнийг боловсруулаад ямарч тус нэмэргүй ба энэ нь хүмүүс [байгууллага]-н доголддог хэсэг байдаг.

Стратеги боловсруулах болон хэрэгжүүлэхэд тэдгээрийн хоорондын зөрүүг багасгах тал дээр манай VMOST Analysis, Balanced Scorecard-н тухай  артиклууд, мөн стратегиа амжилттай хэрэгжүүлэхэд хэрэглэх техник аргачлалууд дээр Project Management-н менюг үзээрэй.

 

Гол санаанууд

Тухайн амжилт нь юу байхаас үл шалтгаалан, тэрхүү амжилтанд хэрхэн хүрэх вэ гэдгийг таны стратеги тодорхойлж өгдөг. Хувь хүн, баг, эсхүл байгууллага зэрэг ямарч хэмжээ, түвшинд стратегиа боловсруулж байгаагаас үл хамааран, энэхүү процесс нь хүрэхээр зорьж буй үр дүнгийнхээ нэгэн адил чухал.

Өөрийн онцлог давуу тал, чадваруудаа тодорхойлон, тэдгээр чадваруудаараа аюулаа багасгахын зэрэгцээ хэрхэн давуу тал болохыг ойлгох хэрэгтэй. Дээр дурдсан процесс, арга хэрэгслүүд нь амжилтанд хүрэх боломжит стратеги сонголтуудыг тодорхойлон, хамгийн зөв сонголтыг сонгоход тань туслах байгаа.

 

Амьдралдаа тусгах нь

Өөрийнхөө нөхцөл байдлыг бодолцон, стратеги боловсруулах дээр туршилт хийгээрэй. Урагшлах замаа бодохын тулд доорх анализыг бөглө. Тунгаан бодох зарим нэг гол асуултуудад:

  • Таны давуу, сул талууд, мөн боломж, аюул юу вэ? Үндсэн чадвар тань юу вэ?
  • Зоривол та юу бүтээж чадах чадвартай вэ?
  • Таны эргэн тойрон дахь “том зураг”-н чиг хандлага юу байна?
  • Эдгээр гадаад нөхцөл байдлыг та хэрхэн хянаж, тэдгээрт дасан зохицож чадах вэ?
  • Таны амжилтанд хамгийн чухал хүмүүс (оролцогч талууд тань) хэн бэ?
  • Таньд ямар сонголтууд байгаа вэ?
  • Тэдгээрийг алийг нь бодолцож үзэх вэ?

~ Төгсөв ~