Стратегиа боловсруулах (2-р хэсэг)

Үе шат 2: Стратеги сонголтуудаа тодорхойлох

1-р үе шатанд танай баг буюу байгууллага дотоод, гадаад орчныхоо хүчин зүйлүүдэд хэрхэн зохицож буй ойлголтыг авсан. Одоо, өөрсдийн давуу талыг үүсгэхийн тулд  өөрөөр хийж болох зүйлсийн тухай болон зорилтууддаа хүрэх талаар бодолцох цаг нь боллоо. Энэ шийдвэрт хүрэхэд туслаж болохуйц хэдэн үндсэн үйл ажиллагааг сонирхуулъя:

  • Сонголтуудыг хэлэлцэн, санал бодлоо солилцох /brainstorm/

Өрсөлдөх давуу талаа хөгжүүлэхэд нэмэр болохуйц ажлуудыг эрэл хийхийн тулд Brainstorming, Reverse Brainstorming, Starbursting зэрэг бүтээлч сэтгэлгээг өдөөх арга хэрэгслүүдийг ашигла. Ингэхдээ санал бодлоо байгууллагынхаа зорилттой уялдуулан гаргах хэрэгтэй. Байгууллага дахь таны ажил үүргээс хамааран хэр хязгаарлагдмал байх шаардлагатайг мөн бодолцох нь зүйтэй.

  • Боломж, аюулыг шинжил

СВОТ /SWOT/ анализ нь танай гол боломж болон тулгарч буй асуудлуудыг тодруулсан. Үүнийг эхлэлийн цэг болгоногоо давуу талаа илүү хүртээлтэй болгох, аюулаа багасгах, эсхүл аюулаа давуу тал болгож болох ч хүртэл арга замуудыг бодолцоорой.

  • Асуудлыг шийдвэрлэ

Энэ үе шатанд асуудлыг шийдвэрлэх аргачлал мөн тус нэмэртэй байж болно. Зорилгодоо хүрч чадахгүй байгаа тань таны асуудал бол хүрэхийн тулд үүнийг хэрхэх нь зүйтэйг өөрөөсөө асуу. (Хэрэв танай салбарынхан ямар нэг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа бол тухайн асуудлыг шийдвэрлэснээр та өөрийн давуу талыг үүсгэж болох юм.)

Жишээлбэл, хэрэглэгчийн харилцаа доогуур үнэлгээтэй салбарт хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийн үнэлгээг дээшлүүлэхийг хүсч байвал танай эхлэх цэг нь “бага сэтгэл ханамж” байна. Root Cause Analysis, 5 Whys, Appreciative Inquiry зэрэг хэрэгслүүд нь эдгээр асуудлууд дээр шинэлэг, сонирхолтой дүгнэлт, ойлголтыг өгч болох юм.

~Үргэлжлэнэ~