“Алсын хараа, эрхэм зорилгыг би хэрхэн тодорхойлдог, тэдгээрийн хоорондын уялдаа болон стратегийн талаар тайлбарлая.
АЛСЫН ХАРАА гэдэг нь тодорхой нэгэн ирээдүйд ямар байхыг хүсч байна гэдэг зүйл. Тиймээс, энэ нь цаг хугацаатай, практик төсөөлөл.
ЭРХЭМ ЗОРИЛГО нь арай уян хатан, зөөлөн зүйлс. Энэ нь үнэт зүйлс, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлийг илэрхийлдэг.
Яагаад энд байх ёстой гэдгээ ойлгохгүйгээр хаашаа явахыг хүсч буйгаа харж чадахгүй. Тиймээс, хаашаа хүрэхийг хүсч буй гэдэг нь АЛСЫН ХАРАА, яагаад энд байхыг хүсч буй гэдэг нь ЭРХЭМ ЗОРИЛГО юм.
Стратеги нь өнөөгийн байдлаас алсын хараандаа хэрхэн хүрэх гэдэг нь. Хэрэв та энд байгаа, тэрхүү цэг нь таны хүрэхийг хүсч буй алсын хараа бол, алсын хараанд хүрэх арга зам нь стратеги юм.
Дээд удирдлага, менежерүүдэд үргэлж хэцүү асуултууд тавигддаг. Шинэ санаачлага, шинэ барил, шинэ зааврууд үнэнхээр алсын хараа, эрхэм зорилготой уялдаж байна уу? Өөрийгөө үнэнхээр итгэл даахуйц, алсын хараа, эрхэм зорилго дээрээ бат зогсож байгаа батлахын тулд, зөвхөн ганц талт харилцааг хийхгүйгээр, хоёр талт харилцаа, диалогийг хийх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, ажилтан ажиллагсад өөрсдийгөө алсын хараа, эрхэм зорилгод уялдаатайгаар харж чадахгүй бол, тэд түүнийгээ илэрхийлэх хэрэгтэй.
Алсын хараагаа боловсруулах талаар илүү тодорхойлон хэлбэл, та өөрийнхөө ирээдүйг төсөөлж эхлэх хэрэгтэй. Бүх зүйлийг урьдчилан харах нь мэдээж боломжгүй. Баталгаатайгаар юунд төвлөрч чадахгүй гэдгээ хуваалцах нь алсын хараагаа боловсруулах дасгалын үндсэн [алхам] бөгөөд энэ нь бүх зүйлд төвлөрч чадна хэмээн дүр эсгэхээс л дээр. Хэнд ч шидэт бөмбөлөг байхгүй. Зарим хэсэгт фокуслаж чадна, заримд чадахгүй. Энэ бол сайн алсын харааг боловсруулах дасгалын суурь юм.
Таны орчин өөрчлөгдөнө. Хэрэглэгчид өөрчлөгдөнө. Эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөнө. Өрсөлдөгчид тань бодоогүй зүйлсийг тань хүртэл хийнэ. [Тиймээс] стратегиа тохируулах хэрэгтэй.”