Тодорхойлолт
Ямарваа нэг бүтээгдэхүүн, үйлчилгээг эцсийн хэрэглэгчдэд хэрхэн хамгийн үр дүнтэйгээр хүргэх шийдвэрүүдийг тодорхойлдог менежментийн төлөвлөлтийг сувгийн стратеги гэнэ.
Ач холбогдол
Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, сувгийн боломж нөөцийг тэнцвэржүүлэн системтэйгээр төлөвлөн, гүйцэтгэх нь зорьж буй санхүүгийн үр дүндээ хүрэхэд чухал алхам болдог.
Аргачлал
Сувгийн стратегиа тодохойлохдоо дараах үе шатыг бодолцох хэрэгтэй. Үүнд:
- Хэрэглэгчдийн хүсч буй зүйл ба өөрийн хэрэгцээг тодорхойлох. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн хүсч буй “customer experience” буюу орчин, нөхцөл дээр үндэслэн тухайн сувгийн зорилтыг гаргах. Тодруулбал:
Хэрэглэгчдийн хувьд хэрхэн худалдан авалтаа хийж байгаа, худалдан авалтын үеэрээ хэрхэн үйлчлүүлэхийг хүсч байна, мөн төлбөрөө хэрхэн хийж байгаа зэргийг тодорхойлон мэдэх.
Танай байгууллагын хувьд сувгийн зорилтыг тодорхойлохдоо.
- Тухайн сувагт хэр их анхаарал халамж, мөнгө санхүү зориулах эсэх (жишээлбэл, хэр их сургалт, дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох)
- Хэр их бүтээгдэхүүн зарах
- Тухайн сувгаар дамжуулан шинэ зах зээлд, эсхүл хүсч буй сегментдээ хүрэх
- Сувгийн нэр хүнд, хэр танигдсан байдал зэргийг анхаарах нь зүйтэй.
- Боломжит сувгуудыг тодорхойлох. Сувгууд нь шууд (өөрийн дэлгүүр, борлуулагч, худалдааны вебсайт г.м.) болон шууд бус (жижиглэнгийн худалдаа/retailers, бөөний худалдаа/wholesalers г.м.) гэсэн категорид ихэвчлэн харъяалагддаг ба тэдгээрийн чанар, үнийн анализыг хийх нь сувгийн сонголтыг хийхэд дөхөмтэй байж болох.
- Боломжит сувгуудийн листийг гарган, тэдгээрийг судалж үзсний үндсэн дээр, хамтран ажиллах сувгаа тодорхойлох. Энэхүү сонголт нь ихэвчлэн 3 шалтгаанаар сонгогддог. Үүнд:
Бизнесийн үзүүлэлтээр
Борлуулалт/маркетингийн үзүүлэлтээр
Стратегийн үзүүлэлтээр
- Сонгосон сувгуудтайгаа холбогдон, хамтын ажиллагааг тохиролцох, хөгжүүлэх.
Сувгийн менежментийг хийх. Жишээлбэл, уулзалт хийх, сургалт зохион байгуулах, үнийн бодлогоо хянах, урамшуулалын програм хэрэгжүүлэх г.м.-р хамтран ажиллах.