Стратегиа хялбарчил

hbr_logohttps://hbr.org/2012/08/simplify-your-strategy/

Өдрийн мэнд,

Компанийн стратегийн талаар Харвард Бизнес Ревиув-с хэдэн жилийн өмнө нийтлэгдсэн нэгэн бичлэгийг та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа. Ингээд үндсэн гол агуулгыг доор бичье:

“Яагаад маш сайн хийгдсэн стратеги заримдаа байгууллагад ямарч нөлөөгүй өнгөрдөг вэ? Ихэвчлэн сонсдог хариулт нь, Бидэнд маш сайн стратеги байсан. Гэвч гүйцэтгэл сайн биш байлаа.

Үнэнийг хэлэхэд, компани стратегиа хэрэгжүүлж чадахгүй тохиолдолд ихэнхдээ стратеги нь өөрөө асуудал үүсгэж байгаа гол хүчин зүйлийн нэг болдог. Стратеги нөлөө үзүүлэхийн тулд санаанд буусан байх ёстой. Санаанд буухын тулд ойлгогдох хэрэгтэй. Ойлгогдохын тулд энгийн хялбар байх хэрэгтэй. Хэрэв ямарч стратеги гүйцэтгэхэд хэт төвөгтэй байвал энэ бол стратеги биш. Энэ бол номны репорт.

Тэгвэл тэрхүү зузаан, комплекс стратегийн бичиг цаасыг хэрхэн энгийн элементрүү хөрвүүлж, амархан ойлгогдох. санаанд буух, хэрэгжүүлэхэд хялбар болгох вэ. Үүнийг гурван энгийн асуултыг хариулан хийж болно.

СТРАТЕГИ гэдэг нь өөрөө, компаниудын хэрхэн эдийн засгийн үнэ цэнээ бүтээж, хадгалж, цаашид үргэлжлүүлэн авч явж буйг хэлдэг. Эдийн засгийн үнэ цэнэ гэдэг нь ердөө л хэрэглэгчдийн төлөхөд бэлэн буй үнэ, түүнийг бүтээхэд шаардагдсан үнэ хоёрын зөрүүг хэлдэг. Стратеги гэдэг нь тэгэхээр эдгээр хоёр үзүүлэлтийг хөдөлгөн, хэрхэн хэрэглэгчдийн төлөх үнийг дээшлүүлж, тэнд нь хадгалах болон хэрхэн зардлаа бууруулж тэндь нь хадгалахыг хэлж байна.

Ихэвчлэн ямарч байгууллагад эдгээр үзүүлэлтийг хөдөлгөх хэдэн зуун зүйл биш, ганц хоёр зүйл л байдаг. Иймээс стратегиа хялбарчлахын тулд үнэ цэнэ үүсгэж буй үзүүлэлтүүдээ тодруулсанаар эхлэнэ.

1. Үнэ цэнэ үүсгэж буй гол үзүүлэлтүүдээ тодруулах.

Стратегиа хялбарчлахын тул хариулах хэрэгтэй хоёр дахь асуулт бол:

2. Дотоод, гадаад нөлөөллөөс шалтгаалж буй эгзэгтэй саад бэрхшээлүүд тодотгох.

Эдгээр нь гэвч хийгдэх ёстой бүх зүйлийг листлэсэн маш урт лист байхдаа биш, харин менежментийн баг нэгдсэн ойлголттойгоор, хийгдэх шаардлагатай 3, 4, 5 ажлыг тодорхойлж, эдгээрийг хийснээр эдийн засгийн үнэ цэнийг бүтээж чадна гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрэх юм. Бэрхшээлүүд нь гадаад орчны буюу өрсөлдөөний динамик. хууль эрх зүйн чанартай, эсхүл дотоод орчны буюу эрсдэл, соёлын харьцаа, туршлага чадварын дутмаг байдал зэрэг байж болно. Гол нь менежмент эдгээрийн талаар нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрэх юм.

Гурав дахь асуулт нь:

3. Ялах ёстой байлдааныг буюу хийвэл зохистой ажлуудаа тодорхойлох.

Үнэ цэнийг бүтээхийг ойлгох, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар нэгдсэн ойлголтонд хүрэх зэрэг нь чухал боловч нөгөөтэйгүүр үнэ цэнийг бүтээхийн тулд ойрын хугацааны буюу дараагийн 2, 3, 4, 5-н жилд давах ёстой ганц хоёр байлдаан юу болохыг тодорхойлон, тэдгээрийг компанийн хэмжээнд хэрхэн ажил хэрэг болгохыг тодорхойлох юм.

Хэрэв менежментийн багийн та бүхэн комплекс стратегиа хялбарчлан, үнэ цэнэ бүтээх [зүйлээ] тодруулан, эгзэгтэй бэрхшээлүүдээ тодотгон, ялах ёстой байлаануудаа тодорхойлох зэрэг үндсэн элементүүдрүү оруулж чадвал, стратегийн ойлголт болон үр дүнтэй хэрэгжилтийн хоорондын зөрүүг багасгах гүүрийг бүтээж чадах юм.